Манай компани нь Монголын санхүүгийн салбарын дижитал шилжилтийг дэмжих зорилготойгоор зээлийн эрсдэлийн аналитик, скоринг болон дижитал шийдвэр гаргалтын цогц шийдлүүдийг хөгжүүлж, хэрэгжүүлдэг мэргэжлийн компани юм.
Уламжлалт болон альтернатив өгөгдлийг нэгтгэсэн ахисан түвшний аналитик, скоринг загварууд нь зээлийн шийдвэрийг субъектив үнэлгээнээс ангид болгож, илүү оновчтой, тууштай, өндөр таамаглах чадвартайгаар гаргах боломжийг бүрдүүлнэ.
Зээлийн хүсэлтээс эхлээд шийдвэр гаргалт хүртэлх процессыг бүрэн дижиталжуулж, автоматжуулснаар шийдвэр гаргах хурдыг эрс нэмэгдүүлж, үйл ажиллагааны зардлыг бууруулан, зээлийн бизнесийг хялбар тэлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
Эрсдэлд суурилсан бодлого, бодит цагийн хяналт, Champion/Challenger стратегийн симуляци ашиглан зээлийн багцын чанар ба өгөөжийг зэрэг оновчлон, алдагдлыг бууруулж, урт хугацааны тогтвортой өсөлтийг хангана.
Бид санхүүгийн байгууллагын зээл олголтын бизнесийн бүх үе шатыг хамарсан цогц хандлагаар зээлийн шийдвэр гаргалт болон эрсдэлийн удирдлагыг дараагийн түвшинд хүргэнэ.
Хувь хүн, SME, байгууллагын зээлд зориулсан урьдчилан таамаглах эрсдэлийн ухаалаг шийдэл.
Бид олон улсын жишиг, стандартуудыг Монголын зах зээл болон байгууллага бүрийн бодит өгөгдлийн орчинд нийцүүлэн, урьдчилан таамаглах чадвар өндөр, тогтвортой, хэрэгжүүлэхэд практик скоринг ба рейтинг загваруудыг боловсруулж, нэвтрүүлж байна.
Ердийн (ерөнхий) загваруудтай харьцуулахад:
таамаглах чадвар өндөр, тогтвортой, бизнесэд нийцсэн эрсдэлийн загвар
Үүлэн суурьтай автоматжуулсан эсвэл дотоод (on-premise) шийдвэрийн платформ
Банк, финтек, ББСБ-д зориулсан үүлэн суурьтай автомат шийдвэрийн систем — багцын чанар болон үйл ажиллагааны үр ашгийг сайжруулна.
Өөрийн дэд бүтцэд байршуулан ажиллуулах enterprise түвшний шийдвэрийн систем — өгөгдлийн бүрэн хяналт, гүнзгий тохируулга шаарддаг зохицуулалттай байгууллагад зориулагдсан.
Тогтвортой өсөлтөд зориулсан стратегийн эрсдэлийн засаглал
Бид байгууллагад бүтэцтэй, ил тод, зохицуулалттай нийцсэн зээлийн эрсдэлийн хүрээг боловсруулж өгөхөд дэмжинэ.
Эрсдэлийн сахилга баттайгаар өргөтгөх боломжтой дижитал зээлийн экосистемийг байгууллагад хөгжүүлэхэд тусална.
Реактив тайлангаас проактив багцын удирдлага руу шилжихэд тусална.
БилэгСкор ХХК нь БНСУ-ын CrePASS Inc.-тэй стратегийн түншлэлээр Монголын зах зээлд зээлийн скоринг, дижитал шийдвэр гаргалт, альтернатив өгөгдөлд суурилсан зээлийн үнэлгээний шийдлүүдийг нэвтрүүлж байна.